Сайнмэдээний ядуурлыг
Бид хамтдаа
төгсгөж чадна
Бидний тухай
1969 онд доктор Жон Эдмунд Хаггай аливаа үндэстэнд иргэд нь сайн мэдээ түгээнэ гэдэг илчлэлтийг авснаас хойш бусад үндэстний манлайлагчдыг сайнмэдээг үр дүнтэй хүргэх ур чадвар эзэмшүүлж, урамшуулан зоригжуулах үйлчлэл эхлүүлсэн нь Хаггайн нэрээр өдий хүртэл үргэлжилж байна. Хаггай олон улсын үйлчлэл өнөөдрийн байдлаар дэлхийн 190 орны 165,000 гаруй удирдагч, пасторуудыг сургажээ. Эдгээр удирдагчид өөр өөрсдийн оронд сайнмэдээг үр нөлөөтэй тараан дагалдагч бэлтгэн, нийгэмдээ үйлчлэх, чуулган тарихад манлайлсаар байна. Тэр дундаа сайнмэдээ тараахад хаалттай улсуудад ч гэсэн амь насаа дэнчин тавьж сайнмэдээг хуваалцаж байгаа олон удирдагч энэхүү үйлчлэлээр тэнхэрчээ. Манай улсаас нартай библийн орчуулагчдын нэг итгэгч Алтай 1995 онд олон улсад суралцсанаас хойш олон хүн суралцсаар байгаа.
2012 оны 1 сарын 16 өдөр Хаггайн олон улсын төгсөгчид санаа нэгдэн Хаггай Институтийн Монгол Төгсөгчдийн холбоо ТББ-ыг анх байгуулжээ. Бид олон улсын хараагаа өвлөн авч Монгол үндэстэн Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсанаар л шинэчлэгдэн өөрчлөгдөнө, үүний тулд бид стратегийн байр сууринд байгаа христитгэлт удирдагчдыг сайнмэдээг үр нөлөөтэй, зорилготой түгээхэд сургаж бэлтгэж байна. Зөвхөн өөрсдөө сайнмэдээг үр дүнтэй дамжуулаад зогсохгүй 2 Тимот 2:2-ын дагуу итгэмжит хүмүүст хэрхэн ийнхүү үйлчлэхийг зааж сургадаг ур чадвар эзэмшүүлэхээр үйлчлэл хийдэг.


200+
400+
Үндэсний төгсөгч
Олон улсын төгсөгч
20+
Үндэсний багш
Үндэсний сургалтын хуваарь
Үндэсний сургалтыг дүүргэсний дараа Хаггай Институтын Монгол Төгсөгчдийн Холбооноос гэрчилгээ олгоно.
5-р сарын 21-23
Байршил: Төв аймаг дахь сургалтын төв*
Явагдах хэлбэр: Танхим
Төлбөр: 200,000 Төгрөг
Байршил: -
Явагдах хэлбэр: Цахим/Хосолмол
Төлбөр: 200,000 Төгрөг
8-р сарын 14-15, 20-21
10-р сарын 22-24
2027 оны 2-р сарын 25-27
*- 3 өдөр, 3 шөнө сургалтын төвд байрлана
Байршил: -
Явагдах хэлбэр: Цахим/Хосолмол
Төлбөр: 200,000 Төгрөг
Байршил: -
Явагдах хэлбэр: Цахим/Хосолмол
Төлбөр: 200,000 Төгрөг
Библийн мандат
Үр дүнтэй гэрчлэн, манлайлах нь
Өнөөгийн нөхцөлд сайнмэдээ дамжуулах нь
Сайн нярав, сан босголт
Зорилгоо тодорхойлж, хэрэгжүүлэх нь
Хичээлийн Сэдэв
Банкны мэдээлэл
Банк: ХААН БАНК ХК
Хүлээн авагч: ХАГГАЙ ИНСТИТУТИЙН МОНГОЛ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО
IBN дугаар: MN 87 000500 5629035025
SWIFT код: AGMOMNUB
Та гүйлгээний утгад холбоо барих утасны дугаар, нэр ээ доорх байдлаар бичнэ үү?
Гишүүнчлэлийн хураамж төлөх бол: "Гишүүн - Утасны дугаар, Нэр"
Хандив өгөх бол: "Хандив - Утасны дугаар, Нэр"
Сургалтын төлбөр төлөх бол: "Сургалт - Утасны дугаар, Нэр"
Холбоо барих
Үндэсний сургалт, хандив, гишүүнчлэлийн хураамж эсвэл өөр ямар нэг асуулт байвал бидэнтэй холбогдоно уу.
Утас
+976-9929 6739
Цахим шуудан
info@haggai.mn
Асуулт хариулт
Хаггайн институтын Монгол төгсөгчдийн холбооны гишүүн гэж хэнийг хэлэх вэ?
Холбооны дүрэмд гишүүнчлэлийн хураамжаа төлсөн төгсөгчийн гишүүн байхаар зохицуулсан байдаг. Харин 2026 оны 03 сарын 28-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор холбооны гишүүнд дараах 3 шаардлагыг хангахаар тогтоосон. Үүнд:
Хаггайн ОУ ба Үндэсний сургалтын аль нэгийг төгссөн байх,
Холбоонд гишүүнээр элсэх хүсэлт гаргасан байх (энэ хүсэлтээ хураамж төлснөөр илэрхийлж болно),
Гишүүнчлэлийн хураамжаа төлсөн байх.
Гишүүн ба төгсөгч ялгаатай юу?
Хаггайн ОУ, ба үндэсний сургалт төгссөн бүх төгсөгч нарт холбооны үйл ажиллагаа нээлттэй. Харин гишүүн нь бүх гишүүдийн хуралд оролцох эрх, үүрэгтэй, санал өгөх эрхтэй байх гэдгээр ялгаатай юм. Төгсөгчид бүх гишүүдийн хуралд ажиглагчийн байр сууринаас оролцож болно. Гэхдээ саналын эрхгүй.
Холбоо нийт хэдэн төгсөгчтэй вэ?
2026 оны байдлаар Олон улсын сургалтанд хамрагдаж төгссөн 219 төгсөгч, Үндэсний сургалтанд хамрагдаж төгссөн 479, нийт 700 орчим төгсөгчтэй байна.
Гишүүнчлэлийн хураамжаа хэзээ төлөх ёстой вэ?
Та хүсэлтээ гаргасан он сараас эхлэн сард 5000₮-р тооцон холбооны данс руу жилээр нь эсхүл сар бүр өөрийн данснаас автомат шилжүүлэг хийх гэх мэт өөрийн боломжит хэлбэрээр шилжүүлэх боломжтой. Өнгөрсөн хугацааны гишүүнчлэлийн хураамжийг нөхөн төлөх шаардлагагүй. Харин холбооны үйл ажиллагаануудыг дэмжин хандив хэлбэрээр өргөж болно.
Үндэсний сургалт гэж юу вэ?
Сайнмэдээг үндэстэндээ илүү сайн хүргэх манлайллын ур чадварыг хурцалдаг сургалт, холбооноос зохион байгуулдаг үндсэн арга хэмжээ.
Үндэсний сургалтанд ямар хүн бүртгүүлэх вэ?
Алсын хараанд тулгуурлан бид нийгэмд ажил хөдөлмөр эрхлэж байгаа, чуулганд үйлчилдэг, 25-аас дээш насны хүмүүсийг бүртгэн хамруулдаг.
Үндэсний сургалт төгссөн хүн Олон Улсын сургалтанд хамрагдаж болох уу?
Болно. Харин Англи хэлээр ойлгох ярих чадвартай байх шаардлагатай.
Хаггайн холбоонд яаж үйлчлэх боломжтой вэ?
Холбоо нь Сургалтын баг, Залбирлын баг, Гишүүдийн сүнслэг халамжийн баг, Санхүү босголтын баг, Медиа баг, Цахим хөгжлийн баг гэсэн сайн дурын 6 багтай. Залбирлын багаас эхлэн шууд үйлчлэх боломжтой. Мөн Та өөрийн үйлчлэх хүсэлтэй бусад чиглэлийн багийн ахлагчтай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Бид та бүхэнтэйгээ бүх талаар хамт үйлчлэхдээ баяртай байна.
Холбооны гишүүн байх нь ямар давуу талтай вэ?
Ижил итгэл үнэмшлээр хурцлагдсан Христийн бие доторх манлайлагч нартай нөхөрлөх
Хамтдаа сайнмэдээ тараах үйлчлэлүүд хийх
Манлайлагчдыг үндэсний сургалтад хамруулж, ур чадварыг нь хурцлахад хувь нэмэр оруулах
Хаяг байршил
Хаяг:
Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Коппер плаза, 505 тоот
Ажлын цаг:
Даваа-Баасан 9:00-18:00
Холбоо барих
Бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу
Цахим шуудан
Утас
info@haggai.mn
+976-9929-6739
© 2026. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
